Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Гэгээн Валентины өдөр тэмдэглээд шоронд орлоо
Саудын Аравийн давж заалдах шатны шүүхээс энэ оны хоёрдугаар сарын 14-нд гэртээ Гэгээн Валентины баярыг тэмдэглэдэг үдэшлэг зохиосон таван залууд ноогдуулсан хатуу шийтгэлийг хэвээр үлдээж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ таван залууг 5-10 жил шоронд хорих, тус бүрт нь 1500 удаа ташуурдах шийтгэл ногдуулсан байна. Үүний дээр ялаа эдэлж дууссаны дараа ялын хугацаатай адил хугацаанд гадаад руу гарахыг хоригложээ.
Энэ таван хүн Саудын Аравийн аюулгүйн албаны ажилтан бөгөөд хоёрдугаар сарын 14-нд Нүглээс сэрэмжлэх, ёс зүйг хамгаалах комисс гэгчийн дэргэд байдаг шашны цагдаагийн албанаас явуулсан барив­чилгааны үеэр зургаан эмэгтэй хүний хамт баяр тэмдэглэж байгаад баригджээ. Баривчлагдах үеэр залуучууд ликер гэх мэтийн зөөлөн согтууруулах ундаа, зүрх хэлбэртэй гоёл, улаан сарнай гэх мэт зүйлс ширээн дээр байсан нь нотлох баримт болсон байна. Шүүх хурлын үеэр залуу­чууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн бүжиглэж бай­сан гэж гэмээ хүлээсэн нь ихээхэн дуулиан тарьсан аж.
Саудын Аравид лалын шашны бус үүсэл гаралтай, Европ, Өрнө дахинд тэмдэглэдэг олон баярыг хориглосон байдаг. Энэ хоригийг хэр мөрдөж байгааг шашны цагдаа маш хатуу хянадаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан