Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Данид хортой зайдас идсэн 12 хүн нас барсан байна
Данид зайдас хийхэд хортой мах ашигласнаас болж 12 хүн нас бараад байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Данийн Хүнс, хөдөө аж ахуй ба загас агнуурын яамнаас судалгаа хийгээд Копенгаген хотын ойролцоо байрладаг мах боловсруулах жижиг үйлдвэрийг нэн даруй хааж, түүний бүх бүтээгдэхүүнийг хураан авах шийдвэр гаргажээ. Хордсон махнаас листери нэртэй онц аюултай нян илэрсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Данид листери нянгийн үүсгэдэг листериоз өвчний 20 тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн хоёр сарын дотор 15 хүн халдвар авсан байсан аж.
Аюулт өвчний тархалтыг бүрэн зогсоосон гэж Данийн эрх баригчид мэдээлж байна. Одоо халдвар авсан махыг сургууль, зоогийн газруудад болон экспортод нийлүүлж байсан эсэхийг нарийвчлан шалгаж байгаа.

Листери нянгийн үүсгэдэг өвчин нь хүүхэд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүст хамгийн аюултай бөгөөд үхэлд хүргэдэг. Энэ өвчний халдвар авсан үед нууц үе нь хоёр сар гаруй үргэлжилдэг тул халдварын эх үүсвэрийг цаг тухайд нь илрүүлэхэд бэрхшээлтэй аж. Өвчний хурц үед өндөр халуурах, гүйлгэх, толгой өвдөх, бөөлжих гэсэн шинж тэмдэг илэрнэ.
Данид аюултай өвчин гарсан мэдээний дараа хил залгаа Норвегийн эрх баригчид Данийн "Jorn A. Rullepolser A/S" компанид үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүс тэдгээрийг нэн даруй хаях зөвлөгөө тараажээ. Харин Данийн эрх баригчид Норвегид гаргасан анхааруулгыг эсэргүүцэн нас барсан 12 хүний дархлаа өөр өвчин эмгэгийн улмаас суларсан байсан тул үхлийг нь листериоз өвчинтэй холбож үзэхгүй байна гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан