Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Япон эсэргүүцэл илэрхийлэв
Энэ долоо хоногийн мягмар гарагт Орос Өмнөд Курилын арлуудын орчим цэргийн хээрийн сургууль эхлүүлснийг Японы тал байж боломгүй зүйл гээд эсэргүүцэл илэрхийлэхээр болсон тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Токиод хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Японы Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Манай улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг арлууд дээр Орос урьдчилан тохиролцолгүйгээр хээрийн сургууль хийж байна” гэж.
Хээрийн сургуульд Курилын арлуудын орчим байрласан анги нэгтгэлийн мянга гаруй цэргийн албан хаагч, зуу гаруй тусгай техник хэрэгсэл, таван ширхэг МИ-8 нисдэг тэрэг оролцож байгаа аж.
Энэ бүс нутгийг хамарсан цэргийн тойргийн командлагч Гордеев хээрийн сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэдгийг онцлоод “Хээрийн сургуулийн үед цэргийн тойргийн их буу ба сум шүршигч анги нэгтгэлүүд далайн эрэг орчмыг Орост үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн нисгэгчгүй онгоцны тусламжтайгаар хамгаалах арга техникийг туршин боловсронгуй болгоно. Үүнтэй зэрэгцэн агаарын десантын албан хаагчид МИ-8 нисдэг тэрэгнээс десантаар буух ажиллагаа явуулна” гэжээ.
ОХУ Курилын арлуудыг задран унасан Зөвлөлтийн залгамжлагч гэдэг үндэслэлээр өөрийн газар нутаг гэж үздэг бол Япон нь эдгээр арлуудыг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг. Үүнээс болж хоёр улсын харилцаа байсхийгээд л мууддаг. Медведев Ерөнхийлөгч байхдаа эдгээр арлаар зочлоход Японы тал эрс эсэргүүцэн Москва дахь Элчин сайдаа буцаан татаж өөрийнх нь газар нутагт харь гүрний Ерөнхийлөгч зөвшөөрөлгүйгээр хөл тавих ёсгүй гэж мэдэгдэж байв. Үүний хариуд Медведев Курилын арлуудыг Оросын газар нутаг гээд Ерөнхийлөгчийн хувьд Оросын хаана ч хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр зорчих бүрэн эрхтэй гэдгийг япончуудад сануулж байв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Орос нь маргаантай арлуудад 150 орчим цэргийн хотхон нэмж барих гэж байгаагаа мэдэгдсэн. Ийм байдал Япон Орос хоёрын харилцааг улам ээдрээтэй болгох нь ойлгомжтой.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Орос Өмнөд Курилын арлуудын орчим цэргийн хээрийн сургууль эхлүүлснийг Японы тал байж боломгүй зүйл гээд эсэргүүцэл илэрхийлэхээр болсон тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Токиод хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Японы Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Манай улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг арлууд дээр Орос урьдчилан тохиролцолгүйгээр хээрийн сургууль хийж байна” гэж.Хээрийн сургуульд Курилын арлуудын орчим байрласан анги нэгтгэлийн мянга гаруй цэргийн албан хаагч, зуу гаруй тусгай техник хэрэгсэл, таван ширхэг МИ-8 нисдэг тэрэг оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл