Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Марк Цукерберг дээрээсээ хүйтэн ус асгаж, Гейтсийг нэгдэхийг уриалав
“Фейсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг төв мэдрэлийн системийг гэмтээдэг Лу Геригийн өвчнийг судлахад олон нийтийн анхаарлыг татах кампанит ажилд нэгдэн орсон байна. Энэ кампанит ажилд оролцсон хүн дээрээсээ нэг хувин мөс шиг хүйтэн ус асгадаг бөгөөд дараа нь өөр гурван хүнд хандан мөн адил үйлдэл хийхийг уриалдаг. Харин уриалгыг авсан хүмүүс нь 24 цагийн дотор мөн адилаар дээрээсээ мөс шиг хүйтэн хувин ус асгах эсвэл энэ өвчнийг судлах санд мөнгөн хандив өгөх ёстой болдог аж.
Цукерберг “Фейсбүүк” хуудсан дээрээ хэрхэн хувин ус асгаад дараа нь “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс, "Фейсбүүк"-т хамт ажилладаг Шерил Сэндберг, “Netflix” компанийн тэргүүн Рид Хастингс нарт адил үйлдэл хийхийг уриалж байгаа бичлэгээ гаргажээ.
Энэ кампанит ажилд дуучин Жастин Тимберлейк, “Microsoft”-ийн Ерөнхий захирал Сатья Наделла, нэртэй хөтлөгч Жимми Фэллон нар оролцжээ.
“Фейсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг төв мэдрэлийн системийг гэмтээдэг Лу Геригийн өвчнийг судлахад олон нийтийн анхаарлыг татах кампанит ажилд нэгдэн орсон байна. Энэ кампанит ажилд оролцсон хүн дээрээсээ нэг хувин мөс шиг хүйтэн ус асгадаг бөгөөд дараа нь өөр гурван хүнд хандан мөн адил үйлдэл хийхийг уриалдаг. Харин уриалгыг авсан хүмүүс нь 24 цагийн дотор мөн адилаар дээрээсээ мөс шиг хүйтэн хувин ус асгах эсвэл энэ өвчнийг судлах санд мөнгөн хандив өгөх ёстой болдог аж.Цукерберг “Фейсбүүк” хуудсан дээрээ хэрхэн хувин ус асгаад дараа нь “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс, "Фейсбүүк"-т хамт ажилладаг Шерил Сэндберг, “Netflix” компанийн тэргүүн Рид Хастингс нарт адил үйлдэл хийхийг уриалж байгаа бичлэгээ гаргажээ.
Энэ кампанит ажилд дуучин Жастин Тимберлейк, “Microsoft”-ийн Ерөнхий захирал Сатья Наделла, нэртэй хөтлөгч Жимми Фэллон нар оролцжээ.
0 Сэтгэгдэл
Lexus GX 460 zarna. 2014 oni zagvar. 2014 oni tso
Lexus GX 460 zarna. 2014 oni zagvar. 2014 oni tsoo shine mashinuud. Khar/shargal bolon tsagaan/shargal mashinuudiig yne tohirch zarna. Utas: 9999-7608.
2014.08.15























