ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Монгол кино Австралийн кино наадамд шалгарав
Кино найруулагч С.Бямбын бүтээсэн “Алсын удирдлага” кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарсан бөгөөд энэ сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олны хүртээл болжээ.
Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол, зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд өнгөрсөн онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд тус кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны кино болов. Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам болжээ. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамд тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.
Кино найруулагч С.Бямбын бүтээсэн “Алсын удирдлага” кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарсан бөгөөд энэ сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олны хүртээл болжээ.Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол, зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд өнгөрсөн онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд тус кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны кино болов. Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам болжээ. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамд тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.
0 Сэтгэгдэл























