Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
”Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино нээлтээ хийлээ
"Милл кино компани" болон "Монголфильм групп", "Улаанбаатар фильм"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино өчидөр  18:00 цагаас III, IV хорооллын "Өргөө", "Тэнгис" кино театруудад нээлтээ хийлээ.

 Нэрнээсээ эхлээд хүмүүсийн анхаарлыг татаж чадсан тус кино хүний сэтгэлийг хөдөлгөхийн зэрэгцээ гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн сайхан бүтээл болсныг онцолмоор байна. Хэний ч санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн өрнөх киноны төгсгөл хэсэгт "Чоно хүртэл гичийгээ махаар сольдоггүй юм шүү" гэж хэлсэн хатуухан үг үзэгчдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэж байлаа.

Тус киноны найруулагчаар "Милл кино компани"-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор "Sweetymotion" хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат нар ажилласан байна. Гол дүрүүдэд Ч.Ундрал, Б.Анхбаяр, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.
Нээлтийн үеэр жүжигчин Б.Хуланд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаас түүний урлагт хүчин зүтгэж буйг нь өндрөөр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнасан юм. Дэлхийн стандартны дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээсэн тус кинонд үзэгч та тухлан саатаарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан