Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Үймээн дэгдсэн хотод онц байдал зарлав
Хар арьст залууг цагдаа нар буудан аминд нь хүрсний дараа олныг хамарсан үймээн дэгдээд байгаа Миссури мужийн Фергюсон хотод онц байдал зарлаж байгаа тухай тус хотын амбан захирагч мэдээлэв. Онц байдлын хүрээнд үймээнийг намжих хүртэл  00:00 цагаас эхлэн 05:00 хүртэл хөл хорио тогтоосон байна. Мөн хар арьст залуугийн буудуулсан хэргийг мөрдөх зорилгоор Мөрдөх товчооны 40 гаруй ажилтан тус хотод хүрэлцэн ирж гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн аж.
Фергюсонд хэв журмыг сэргээх ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан хотын оршин суугчдын дийлэнх нь хуулийн дагуу, тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэдний дунд хэргийг далимдуулан дээрэм, тонуул хийж хөлжих санаархалтай хүмүүс шургалан дэлгүүр хоршоо тонож, машин шатааж байна гэжээ. Ням гарагт шилжих шөнө цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн, мөргөлдөөн болж байгаа газраас буун дуу сонсогдож байгаа тухай “PzFeed” сайт мэдээлжээ. Гэхдээ цагдаа нар анхааруулж буудсан эсвэл жагсагчдын зүгээс цагдаа нарын зүг буудсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа хүмүүсийг баривчилна гэж мэдэгдээд байгаа.
Хар арьст залууг буудуулан нас барсны дараагаар Америкийн 90 –н хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан