Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Италийн нэг муж салан тусгаарлаж магадгүй
Италийн Больцано Боцен буюу хуучин Өмнөд Тироль гэж нэрлэгдэж байсан автономит муж салан тусгаарлах тухай санал асуулгыг оршин суугчдынхаа дунд явуулж магадгүй тухай “The Local” сонин мэдээлэв. Энэ муж нь хуучин Австрийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны дараа болсон Сен Жермений гэрээний дагуу Италийн харьяанд орсон аж. Мужийн хүн амын дийлэнх нь герман хэлээр ярьдаг. Дэлхийн болон Европын эдийн засгийн хямралаас болж Итали ихээхэн хүнд байдалд орсон. Үүнийг дагаад зарим муж нь тусгаарлах эсвэл санхүүгийн илүү эрх мэдэлтэй болох тухай ярьж эрх баригчдыг шүүмжлэх болсон. Хэдхэн сарын өмнө Венеци муж тусгаарлах тухай ярьж байгаад намжсан. Энэ удаад Больцано Боцен муж бухиаг авч байгаа бололтой. Тус мужийг төлөөлдөг сөрөг хүчний нэгэн улс төрч “Бид бол италичууд биш. Итали нь манайхыг булаан эзэлсэн улс болохоор манай улсыг удирдах эрхгүй. Бид Шотланд ба Каталонид болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа” гэжээ.
Шотланд нь Их Британийн вант улсын бүрэлдэхүүнээс, Каталони нь Испанийн вант улсын бүрэлдэхүүнээс гарах тухай яриад удаж байгаа. Хэрэв энэ хоёр мужийн иргэд тусгаар тогтнохыг дэмжвэл араас нь Италийн Венец, Больцано Боцен мужууд салах гэж магадгүй бололтой.
Италийн Больцано Боцен буюу хуучин Өмнөд Тироль гэж нэрлэгдэж байсан автономит муж салан тусгаарлах тухай санал асуулгыг оршин суугчдынхаа дунд явуулж магадгүй тухай “The Local” сонин мэдээлэв. Энэ муж нь хуучин Австрийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны дараа болсон Сен Жермений гэрээний дагуу Италийн харьяанд орсон аж. Мужийн хүн амын дийлэнх нь герман хэлээр ярьдаг. Дэлхийн болон Европын эдийн засгийн хямралаас болж Итали ихээхэн хүнд байдалд орсон. Үүнийг дагаад зарим муж нь тусгаарлах эсвэл санхүүгийн илүү эрх мэдэлтэй болох тухай ярьж эрх баригчдыг шүүмжлэх болсон. Хэдхэн сарын өмнө Венеци муж тусгаарлах тухай ярьж байгаад намжсан. Энэ удаад Больцано Боцен муж бухиаг авч байгаа бололтой. Тус мужийг төлөөлдөг сөрөг хүчний нэгэн улс төрч “Бид бол италичууд биш. Итали нь манайхыг булаан эзэлсэн улс болохоор манай улсыг удирдах эрхгүй. Бид Шотланд ба Каталонид болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа” гэжээ. Шотланд нь Их Британийн вант улсын бүрэлдэхүүнээс, Каталони нь Испанийн вант улсын бүрэлдэхүүнээс гарах тухай яриад удаж байгаа. Хэрэв энэ хоёр мужийн иргэд тусгаар тогтнохыг дэмжвэл араас нь Италийн Венец, Больцано Боцен мужууд салах гэж магадгүй бололтой.
0 Сэтгэгдэл
























