Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украинд нисдэг тэргээ бартераар нийлүүлэхийг санал болгожээ
Америкийн Конгрессын гишүүд Хорватын цэргийнхэнтэй уулзаж америкийн “Sikorsky UH-60” загварын 20 нисдэг тэрэг  худалдах асуудлыг ярьжээ. Ингэхдээ хорватчууд төлбөрийн тодорхой хувийг өөрт байгаа “Ми-8МТВ-1” нисдэг тэргээр хийгээд Украинд шилжүүлэн өгөх боломжийг тодруулсан байна. Тохиролцоонд хүрч чадвал америкчууд өөрийн нисдэг тэргийг хүргэх, нисгэгч ба техникийн ажилтнууд бэлдэх, нөөц эд анги нийлүүлэх гээд бүгдийг даах юм байна. Есдүгээр сард Хорватад болох хээрийн сургуульд оролцохоор ирэх АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүлэгч генерал Мартин Димпсийг айлчлах үеэр энэ өвөрмөц бартерын асуудлаар ахин ярилцах аж. Хорватын цэргийн нисэх хүчинд одоогийн байдлаар “Ми” маркийн 14 нисдэг тэрэг байдаг бөгөөд эдгээрээс зургаа нь бүрэн бүтэн, нисэх чадвартай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан