Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Их Британийн хатан хааны урилгаас татгалзав

Испанийн хатан София Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд оролцох урилгаас татгалзжээ. Хоёр улс Гибралтарын асуудлаас болж маргаантай байгаа нь ийнхүү нэг хатан нөгөөгийнхөө урилгаас татгалзахад хүргэсэн байна. Гибралтар нь Их Британийн газар нутагт харьяалагддаг хэдий ч тус нутаг дэвсгэрийг Испани ч бас өөрийн нэг хэсэг хэмээн үздэг. Гэтэл Хатан хааны хүү, хунтайж Эдвард, эхнэр Софигийн хамт ирэх сарын 11-13-нд Гибралтард айлчлахаар болсон нь Испанийн дургүйцлийг төрүүлжээ. Испанийн зүгээс энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаа учир хатан хааны их найрын ёслолд оролцохоос татгалзсан байна. Үүнээс гадна Испанийн хатан хааны уригдсан хүлээн авалтын үеэр Гибралтарын нэгэн хамтлаг ирж тоглох нь бүр ч таагүй санагдсан бололтой.
Испанийн эзэн хааны гэр бүл газар нутгийн энэ маргаанаас болж Их Британийн олон ч урилгаас татгалзаж байсан. Тухайлбал, 1981 онд хунтайж Чарльз, Диана гүнж нар бал сараараа Гибралтарт зочлох хөтөлбөр гаргаснаас үүдэн тэдний хуримын урилгыг хүлээн аваагүй юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан