Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Америкийг цусанд живүүлнэ гэж сүрдүүлэв
“Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэл нь Америкийн эсрэг хүссэн үедээ алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Иракийн дайны үеэр олзлогдон цаазаар авахуулсан америк хүнийг харуулсан дүрсний цаанаас “ИЛЛУ” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч хохирол учруулбал америкчуудын эсрэг хүссэн үедээ, дурын газар дайралт хийж “Цусанд живүүлнэ”” гэсэн яриа бүхий видео бичлэгийг тус агентлаг хүлээн авчээ.
Даваа гарагт Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “ИЛЛУ” бүлэглэлтэй хийж байгаа ажиллагаанд гарсан ахицын тухай мэдэгдсэн юм. Тэрээр сүүлийн 11 хоногийн турш алан хядагчдын байрлал руу Америкийн Цэргийн нисэх хүчин удаа дараа оновчтой цохилт өгсний үр дүнд Иракийн хойд нутаг дахь Эрбиль хот орчимд “ИЛЛУ” бүлэглэлийн давшилтыг зогсоосон төдийгүй ухрахад хүргэсэн гэдгийг онцлов. Мөн Ирак ба Курдын цэргийнхэн Америкийн нисэх хүчний тусламжтайгаар тус улсын хамгийн том усан сангийн даланг алан хядагчдаас чөлөөлсөн байна. Ингэснээр алан хядагчид далан дэлбэлэн олон мянган хүнийг усанд живүүлэх аюулаас сэргийлж чаджээ.
Обама “Америкийн зэвсэгт хүчин цаашид миний зөвшөөрсний дагуу хязгаарлагдмал ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй” гэсэн юм.
“Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэл нь Америкийн эсрэг хүссэн үедээ алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Иракийн дайны үеэр олзлогдон цаазаар авахуулсан америк хүнийг харуулсан дүрсний цаанаас “ИЛЛУ” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч хохирол учруулбал америкчуудын эсрэг хүссэн үедээ, дурын газар дайралт хийж “Цусанд живүүлнэ”” гэсэн яриа бүхий видео бичлэгийг тус агентлаг хүлээн авчээ. Даваа гарагт Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “ИЛЛУ” бүлэглэлтэй хийж байгаа ажиллагаанд гарсан ахицын тухай мэдэгдсэн юм. Тэрээр сүүлийн 11 хоногийн турш алан хядагчдын байрлал руу Америкийн Цэргийн нисэх хүчин удаа дараа оновчтой цохилт өгсний үр дүнд Иракийн хойд нутаг дахь Эрбиль хот орчимд “ИЛЛУ” бүлэглэлийн давшилтыг зогсоосон төдийгүй ухрахад хүргэсэн гэдгийг онцлов. Мөн Ирак ба Курдын цэргийнхэн Америкийн нисэх хүчний тусламжтайгаар тус улсын хамгийн том усан сангийн даланг алан хядагчдаас чөлөөлсөн байна. Ингэснээр алан хядагчид далан дэлбэлэн олон мянган хүнийг усанд живүүлэх аюулаас сэргийлж чаджээ.
Обама “Америкийн зэвсэгт хүчин цаашид миний зөвшөөрсний дагуу хязгаарлагдмал ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
























