Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Уран бүтээлийн Чүрэ нэгдэл энэ сарын 24-нд нээлтээ хийнэ
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм.
Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн тус нэгдлийнхэн 27 настай, ятгач Чүрэ баатрын дүрийг бүтээлгэж, шүтэх шүтээнээ болгожээ.
Одоогийн байдлаар нийт 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тайз дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж. Уран бүтээлчдийн хувьд доод тал нь 10 жилийн хугацаанд салбартаа ажилласан хүмүүс нэгдэж чадсан нь тэдний давуу тал юм.
Жишээлбэл, зохиолч, найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, менежер, хөгжмийн зохиолч гээд бүтээл туурвих багт ажиллах бүх мэргэжлийн уран бүтээлчид байгаа юм.
"Чүрэ" нэгдэл уран бүтээлийнхээ албан ёсны нээлтийг энэ сарын 24-ний өдөр хийх гэж байна. Учир нь нэгдлээ албан ёсны хуулийн этгээд болгон ажиллаж эхлэх гэнэ. Мөн нийт гишүүдээ хооронд нь танилцуулах ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилладаг байгууллагууддаа ч талархал илэрхийлэх бодолтой байгаа тухайгаа дуулгалаа.
Түмэн хүсэл, түмэн сэтгэл, түмэн оюун нэгдэн мөнх тэнгэрийн дор гал мэт дүрэлзэх болтугай.
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм.Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн тус нэгдлийнхэн 27 настай, ятгач Чүрэ баатрын дүрийг бүтээлгэж, шүтэх шүтээнээ болгожээ.

0 Сэтгэгдэл