Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй
Японы Саитама мужийн оршин суугч, 111 настай Сакари Момои манай гарагийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр албан ёсоор тодорч дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгэгдсэн тухай телевизийн “NHK” суваг мэдээлжээ.

Хамгийн өндөр настай эрэгтэйд диплом гардуулах ажиллагаа Момоигийн одоо байгаа Токиогийн нэгэн эмнэлэгт лхагва гарагт болсон байна.

Сакари Момои 1903 оны хоёрдугаар сарын 5-нд төржээ. Ахлах сургуулийн химийн багш мэргэжилтэй тэрбээр Фүкүшима, Саитама мужуудад ажиллаж байв. Түүний хэлснээр, яагаад ийм урт насласныхаа нууцыг мэдэхгүй байгаа боловч эмнэлгийн ажилтнууд Момоиг амьдралын маш цэгцтэй хэв маягийг мөрддөг бөгөөд тогтмол хооллодог гэж ярьжээ.

Өмнө нь Сакари Момоигоос нэг өдрийн өмнө төрсөн 111 настай, Нью-Йоркийн оршин суугч Александр Имича дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан бөгөөд түүнийг нас нөгчсөний дараа энэ цол Японы оршин суугчид шилжсэн байна.

Харин манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй бол Японы иргэн, Мисао Окавой юм. Тэрбээр 116 настай ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан