Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
”В.Путин ба Монгол” ном уншигчдын хүртээл болов

Монгол судлаач Юрий Николаевич Кручкин өнөөдөр номын нээлтээ хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын өмнө энэхүү ном гарч байгаагаараа онцлог юм.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн амьдрал, улс төрийн тэмцэл мөн олон улсын хурал цуглаанд тавьсан илтгэлүүд, оноч мэргэн үгс зэргийг нэгтгэн орос хэлнээ хөрвүүлжээ. Мөн “Владимир Путин ба Монгол” ном нь монголын уншигчдад зориулагдсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагаа, ОХУ-ын Ерөнхий сайдын хийсэн айлчлал, "Улаанбаатарын тунхаглал", "Москвагийн тунхаглал" болон В.Путины амьдрал, түүний зан харьцаа, хүмүүстэй хэрхэн харьцдаг талаар бичсэн байна. Монгол орны газар зүй, түүхийг харуулсан 7000-н бүлгээс бүрдэх нэвтэрхий толь хэвлүүлсэн нь Оросын иргэд Монголын тухай мэдээлэл авах боломжийг нээж өгөв.

Номын нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Өнөөдрийн үйл явдал нэг талаасаа тохиолдлын шинжтэй боловч үнэхээр баярт явдал юм. Монгол хэл судлалаар нэгд бичигдэх нэрт Монгол судлаач Аюур Кручкин өөрийн санаачлагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын чуулган болоод Монгол Улсад зохиосон томоохон уулзалтад хэлсэн үг, илтгэл, оноч үг, мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний хятадын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг маш богино хугацаанд шуурхай оруулж монгол хэлнээс орос хэл рүү хөрвүүлэн ОХУ-ын уншигчдын хүртээл болгожээ.
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил өрнөсөн үйл явдлууд, улс төр, эдийн засгийн нийгмийн өрнөлийн түүчээ болж явсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрал үйл ажиллагаатай холбоотой чухал баримт, илтгэлийг оруулж хэвлүүлсэн энэ ном нь Монгол Улсын төр засгийн үйл ажиллагааг ОХУ өргөн утгаар нь ойлгож мэдэхэд дөхөмтэй юм. Манай хоёр улсын хооронд мэдээллийн хомсдолтой тал байсан. Энэ хоосон орон зайг эдгээр ном нөхөх байх. Богино хугацаанд энэ номыг орчуулж, хэвлүүлж нийтийн хүртээл болгосон зохиогч Ю.Кручкинд талархал илэрхийлэхийн ялдамд, Монгол, Оросын ард түмэн бие биенээ ойлгож энэ зуунд улам ойртон, нягтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монгол судлаач, профессор Кручкин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Ш.Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн бүтээлүүдийг орос хэлнээ хөрвүүлсэн. Эх орны дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичжээ.

Түүнийг энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан