ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жорж Клуни Италид хуримаа хийнэ
Жүжигчин Жорж Клуни удахгүй хуримаа хийх зар хэдэн сарын өмнөөс л тарсан. Гэхдээ тэр олны төсөөлж байсан шиг хуримаа Швейцарь дахь Комо нуурын эрэг дээр биш, харин Италийн Венец хотод хийхээр шийджээ. Учир нь, ирээдүйн сүйт бүсгүйтэйгээ тэрээр Италид л анх учирсан болохоор энд хуримын ёслолоо хийнэ гэж өчигдөр Венецэд болсон нэгэн хүлээн авалтын үеэр мэдэгджээ.
"Наслахдаа ч хамгийн сайхнаараа байгаа эр" хэмээх жагсаалтын нэгдүгээрт саяхан бичигдсэн 53 настай настай жүжигчин хоёр жилийн өмнө танилцсан хуульч бүсгүй Амал Аламудинтэй сүй тавиад хэдэн сарын нүүр үзэж байна.

Удам судар сайтай, дээр нь өндөр боловсрол мэдлэгтэй, ирээдүйтэй 30 гаруйхан настай залуу бүсгүй Амал цаашид улс төр, нийгмийн карьер ч хөөж магадгүй байгаа Жорж Клунигийн хувьд хамгийн сайн сонголт, тиймдээ ч өмнөх олон найз бүсгүйчүүдээс ялгаатай нь ганцхан түүнд л гэрлэх санал тавьсан юм хэмээн хэвлэлүүд бичиж буй.
Энэ сарын сүүлчээр болох хуримдаа Амал Аламудин Их Британийн гүнгийн авхай Кейт Миддлтоны хуримын даашинзыг хийсэн "Alexander McQueen"-ий загварын ордныг сонгосон гэнэ.

Жүжигчин Жорж Клуни удахгүй хуримаа хийх зар хэдэн сарын өмнөөс л тарсан. Гэхдээ тэр олны төсөөлж байсан шиг хуримаа Швейцарь дахь Комо нуурын эрэг дээр биш, харин Италийн Венец хотод хийхээр шийджээ. Учир нь, ирээдүйн сүйт бүсгүйтэйгээ тэрээр Италид л анх учирсан болохоор энд хуримын ёслолоо хийнэ гэж өчигдөр Венецэд болсон нэгэн хүлээн авалтын үеэр мэдэгджээ. "Наслахдаа ч хамгийн сайхнаараа байгаа эр" хэмээх жагсаалтын нэгдүгээрт саяхан бичигдсэн 53 настай настай жүжигчин хоёр жилийн өмнө танилцсан хуульч бүсгүй Амал Аламудинтэй сүй тавиад хэдэн сарын нүүр үзэж байна.

0 Сэтгэгдэл