Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Өмсдөг” технологи буюу Apple Watch
Өчигдөр Apple-ийн дэлхий нийтэд танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдээс Apple Watch олны сонирхлыг хамгийн их татлаа. Гэхдээ энэхүү ухаалаг цаг нь олны таамаглаж байсан шиг iWatch гэдэг нэртэй ч бус, хэлбэр хийцийн хувьд ч өмнө нь интернэтээр тарж байсан төсөөллийн загвараас хавьгүй өөр, маш энгийн болжээ.  
Гурван янзын загвартайгаар гарсан цагны нэг хувилбар энгийн, нөгөө нь спортлог хүмүүст илүү зориулсан Apple Watch Sport бол харин үлдсэн нэг нь Apple Watch Edition хэмээх илүү загварлаг хувилбартай аж.
Apple Watch-ийн ид шидийн тухайд iPhone 5C, 5S болон iPhone 6, 6 Plus-тай хоршуулан ашиглаж болох бөгөөд мессеж бичих бол цагныхаа микрофонд үгээ хэлэхэд л түүнийг нь текст болгон илгээх программтай ажээ. Мөн утсанд ирсэн мессежийн утггыг тайлаад хариуд нь юу гэж илгээж болохыг хэд хэдэн сонголттойгоор танд санал болгоно. Хэрэв хэрэглэгч хүсвэл цагтайгаа яриад, дуут мессеж болгоон илгээж болно эсвэл хэлсэн үгийг нь текст болгосны дараа илгээж болно.

Цагны мэдрэгчтэй дэлгэцэн дээр ямар нэг товч байхгүй ч хажуугийн баадууг нь эргүүлэхэд дүрс томорч, жижигрэх, жагсаалтыг дээш доош гүйлгэх зэрэг үйлдэл хийх юм байна. Харин “home screen”-ээ гаргахын тулд зүгээр л баадуун дээр дарахад болно. Энэ цаг мэдээж бусад ухаалаг цагтай адил мэдрэгчтэй бөгөөд зүрхний цохилт, цусны даралт хэмжиж, эрүүл мэндийн ерөнхий төлвийг тань тодорхойлно.
Усны хамгаалалттайгаар бүтээсэн цаг өнгө, загвар, материалын хувьд өргөн сонголттой мөн эмэгтэй хүмүүст зориулаад арай нарийн, богино оосортой хийжээ.
Эдгээр цагнуудыг ирэх оны эхээр худалдаанд гаргах юм байна. Үнийн хувьд 349 ам.доллараас эхлэх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан