Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
”Шоучид” инээдмийн уран сайхны кино тун удахгүй тэсрэлт хийнэ

“Намрын синдром”, “Тагнуулч аав” гэх мэт инээдмийн уран бүтээлээр дагнадаг, найруулагч Д.Галбаяр тун удахгүй кино ертөнцөд тэсрэлт хийх шинэхэн бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр болжээ. Өөрөө продюссерлэж, найруулж байгаа түүний ээлжит уран бүтээл нь "Шоучид" нэртэй дэлгэцийн бүтээл юм байна.

Жүжигчин Гончигийн Дашхүү агсны хүү хэмээн олонд танигдсан тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Аавтайгаа хамт байсан 20 жилийн турш нэг удаа аавыгаа хүн муулж суухыг нь сонсоогүй. Үргэлж л юм бүхнийг билгээр тайлж, хошин өнгө аясаар цагаан инээд болгож суудагсан. Тиймдээ ч миний хувьд уран бүтээлдээ амьдралын хар бараан зүйлийг олж харахаасаа илүү цагаан талыг нь олж харах гэж хичээсэн уран бүтээл хийх юмсан гэж тэмүүлж иржээ. Тун удахгүй та бүхэнтэйгээ бас нэгэн инээдмийн киногоор уулзах гэж байгаадаа баяртай байна" гэжээ.

Ингээд та бүхэндээ киноны зураг авалтын үеийн зурагнаас хүргэе.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан