Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Украины далбаанаас болоод София Ротаругийн концертыг хоригложээ
Оросын эстрадын ахмад дуучин София Ротару ирэх сарын эхээр Хабаровск хотноо концертоо тоглох гэж байсан ч орон нутгийн эрх баригчид түүнийг Украинд болж байгаа хэрэг явдалтай холбож үзээд тоглолтыг нь болиулсан байна. Хэргийн учир нь дуучин София Ротару өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүү, продюссерийн хамт Украины далбааг барин зургаа авхуулснаа “Украины алдар бадартугай” гэсэн тайлбарын хамт өөрийн Instagram-даа оруулчихсан юм байна.
 
Түүний Кемеровт тоглох концертыг ч бас өөрчлөхийг, оролдсон гэж дуучны продюсер  Сергей Лавров хэлсэн байна. Томск мужийн улсын филармони ч бас аравдугаар сарын 11-нд захиалсан концертыг нь “эдийн засгийн бэлэн бус байдлаас шалтгаалан” өөрчилснөө мэдэгджээ. Нэгэнт тасалбар зарагдаад эхэлчихсэн болохоор дуучин амбан захирагч Аман Тюлеевт  хандаж захидал явуулснаар тасалбарыг нь үргэлжлүүлэн худалдаалж эхэлсэн гэнэ.   
Харин Хабаровскийн эрх баригичд дуучинд “техникийн шалтгаанаар” концертыг чинь өөрчилсөн гэсэн албан ёсны захидал ирүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан