Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Гар утас хэрэглэгчдэд зориулсан зам гэнэ
Хятадын Чунцин хотод гар утас хэрэглэгчдэд зориулан 50 метр урт, 3 метр өргөн, тусгайлан будсан явган хүний зам тавьсан тухай Британийн "Телеграф" сонинд мэдээлжээ.

Гудамжны эхэнд "Хятадын анхны гар утастай хүний зам" гэсэн цэнхэр тэмдэглэгээ байх бөгөөд хоёр урсгалтай гэнэ. Гар утас хэрэглэгчид утсандаа бүх анхаарлаа хандуулан явган зорчигчдод саад болох хандлага их байдагтай холбогдуулан тус хотын захиргаанаас гар утастай явган зорчигчдод тусгай зам гаргаж өгчээ. Шинэ тэмдэглэгээ нь "алхаж явахдаа утсаар тоглох нь сайн зүйл биш шүү" гэдгийг ойлгуулах сануулга маягийн зүйл болж байна гэж албаныхан хэлжээ.

Энэ хөтөлбөр нь Үндэсний газарзүйн сувгаар энэ жилийн эхээр гаргасан гар утастай хэрэглэгчдийг хөтлөх төсөлтэй гайхалтай адилхан болсон байна. Дэлхий даяар гар утасны хэрэглээ нэмэгдэхийн адил Хятадад ч бас гар утасны хэрэглээ газар авч байна. zhaopin.com цахим хуудасны сүүлийн судалгаагаар, Хятадын 10000 албан хаагчийн 80 хувь нь гар утсанд хүчтэй донтсон байдаг ажээ. 2013 онд Английн "Essex" их сургуулиас явуулсан ухаалаг утасны талаарх санал асуулгад оролцсон хүмүүсийн 88 хувь нь гудамжаар алхаж явахдаа гар утсаараа захиа бичихийг буруушаасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан