Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хэлний хээ ч бас давтагдашгүй
-Хүн бүрийн хурууны хээ давтагддаггүй шиг хэлнийх нь хээ ч бас өөр, өөр байдаг гэнэ.
-Гэрт тэжээдэг нохой, муурны чинь үс дийлдэхгүй байна уу. Үнэндээ нүдэнд л харагддаггүй болохоос бидний арьсны  үхэжсэн хэсгүүд нохой муурны үс шиг л их унаж байдаг. Бүр цаг тутамд 600 мянган ширхэг арьсны жижиг эд эсүүд биеэс гуужиж унадаг байна.
-Насанд хүрсэн хүн нялх хүүхдээс цөөн ястай байдаг. Учир нь, эхээс төрөхөд байсан 360 яс өсч томрох явцад нэгдэн нийлж, 206 болдог аж.
-Хүний нарийн гэдэс насанд хүрсэн хүний дундаж өндрөөс дөрөв дахин урт байдаг.
-Хүний арьсны нэг ямх дөрвөлжин хэсэгт гэхэд 32 сая бакетри агуулагдаж байдаг гэнэ. Азаар тэдний ихэнх нь хүний биед хор нөлөөгүй аж.
-Хүн найтаах үед шүлс цагт 100 милийн хурдтай орчиндоо тархдаг. Тиймээс л ханиаж найтаахдаа хамраа дарахыг зөвлөдөг.
-Хүн амьдралынхаа турш хоёр усан санг дүүргэх хэмжээний шүлс ялгаруулдаг гэнэ.
-Толгой дахь үсийг тоолж барахгүй гэдэг ч ерөнхий багцаа байдаг аж. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хэр их үстэй байх нь тухайн хүний генээс гадна үсний өнгөтэй ч холбоотой гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, хар үстэй хүмүүсийн толгойд дунджаар 110 орчим мянган үс байдаг бол шаргал үстнүүд илүү өтгөн буюу 140 гаруй мянган үстэй байдаг аж. Харин улаан толгойтнууд гэгддэг хүрэн үстэй хүмүүсийн тухайд хамгийн шингэн үстэй буюу 80 гаруй мянган үстэй байдаг юм байна. Ер нь, хүний толгой дунджаар 100 мянган үстэй гэлцдэг.
0 Сэтгэгдэл
minii us 60099 bolchij.ene yuniih ve tamhia hayah uu yah ve nadad zovlooch
Хамгийн их уншсан