Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Bee Gees”-ийн дуучин Робин Гибб таалал төгслөө
“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб хүнд өвчний улмаас 62 насандаа таалал төгслөө. “Staying Alive”, “How Deep Is Your Love” зэрэг хит дуугаараа хөгжмийн ертөнцөд 50 шахам жил оршин тогтносон алдарт  “Bee Gees”-хамтлагийн дуучин Робин бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн болох нь 2010 онд оношлогдож, түүнээс хойш өвчнөө эмчлүүлэх гэж олон удаагийн тоглолт, шоугаа цуцалж байсан юм. Сар орчмын өмнө түүний бие муудаж, комын байдалд орсон ч эргэн сэргэж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан нь саяхан. Гэвч дуучны биеийн байдал хэтэрхий хүнд байснаас өвчнөө дийлэлгүй эмнэлгийн орон дээр амьсгал хураажээ.
Робин Гибб 1958 онд ах дүүстэйгээ нийлэн “Bee Gees” хамтлагаа байгуулан уран бүтээлээ хийж эхэлснээс хойш Их Британийн хамгийн алдартай хамтлагийн нэг болж чадсан юм. Түүнийг нөгөө ертөнцөд одсон энэ өдрүүдэд “Bee Gees” бол “Битлз”-ийн дараа орох хамтлаг, Робин Гибб бол Пол Макартни, Жон Ленноны араас бичигдэх Британийн шилдэг уран бүтээлч юм хэмээн хөгжим судлаач, шүүмжлэгчид мэдэгдэж байна.  1960-аад онд анхны хитүүд нь мэндэлсэн тус хамтлаг дэлхий даяар 200 сая цомог борлуулсан байдаг.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан