Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кофе гэдэг нь “борголын дарс” гэсэн үгнээс үүсэлтэй
Нүүдэлчин ард түмэн бидний дунд ч өдөр тутмын хэрэглээ болоод байгаа кофе гэдэг ундааны нэр хаанаас үүсэлтэй болохыг мэдэх үү. Тэгвэл кофе /coffee/ гэдэг үг тэртээ 1582 онд англи хэлний үгсийн санд орж иржээ. Англичууд энэ үгийг Голландын коффие /koffie/ гэдэг үгнээс авсан бол голландчууд энэ үгээ турк хэлний кахве /kahve/ гэсэн үгнээс авсан юм байна. Гэтэл кахве нь ч Турк хэлний уугуул үг биш бөгөөд тэд араб хэлний кахва /qahwa/ буюу qahhwat al-bun гэсэн үгнээс зээлдсэн байжээ. Тэгэхээр кофе гэдэг нь явж явж араб хэлний “qahhwat al-bun” буюу “борголын дарс” гэсэн үгнээс гаралтай ажээ. Боргол гэдэг нь кофены үрийг хэлдэг монгол үг билээ. Дашрамд сонирхуулахад кофег бүр XIII зууны үед Африк, тэр дундаа Этиопт анх хэрэглэж эхэлсэн бөгөөд түүний дараах зуунаас Арабын орнуудад нэвтэрсэн гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан