Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Холливудын киноны 23 хувь нь л эмэгтэй гол дүртэй
Холливудын жүжигчин бүсгүйчүүд гэдэг дэлхийн хамгийн алдартай хүмүүс боловч тэдний гол дүрд тоглосон кино Холливудын нийт уран бүтээлийн ердөө 23 хувийг эзэлдэг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Холливудын кино уран бүтээл дэх жендерийн ялгааг гаргаж ирсэн энэ судалгаанд өөр олон сонирхолтой тоо баримт дурджээ.
2010-2013 оны хооронд Холливудаас дэлхий нийтэд цацсан нийт киноны 23 хувь нь эмэгтэй гол дүртэй байсан бол өнгөрсөн онд дэлгэцэнд гарсан бүх киноны 15 хувьд л эмэгтэй жүжигчин гол дүр бүтээсэн байх юм. Тэгвэл киноны нийт дүрийн тухайд авч үзвэл зохиол дээр үг хэлдэг дүрийн 31 хувь нь эмэгтэй байх жишээтэй. Кинонд эмэгтэйчүүдийг харуулахдаа ч жендерийн ялгаа гаргаж, хүчирхэг, эрх мэдэлтэй, ухаалаг хүмүүсийн дүрийг эрэгтэй хүнээр төлөөлүүлэн гаргадаг ажээ. Тухайлбал, кинонд гарч буй эмч нарын 14,8,  захирлуудын 9,1, инженерүүдийн 8,9, спортын алдартнуудын 4,1 хувийг л эмэгтэй дүрээр гаргажээ. Маш олон эмэгтэй дүртэй кино байлаа ч тэр нь эерэг утгатай гэхээсээ илүүтэй муу талаас харуулах нь элбэг байдаг. Түүнээс гадна кинонд эмэгтэйчүүдийг нүцгэлж харуулах нь эрчүүдийнхээс хоёр дахин их байдаг байна.
Дэлгэцэнд ийм цөөхөн эмэгтэй ажиллаж байгаа бол хөшигний ард түүнээс ч цөөн эмэгтэй үүрэг роль гүйцэтгэж байна. Холливудын 120 кино студийн найман хувь нь л эмэгтэй захиралтай гэнэ. Энэ мэтчилэн Холливуд дахь жендерийн ялгааг сүүлийн үед гарсан “Hunger Games”, “Frozen”, “Lucy”, “Maleficient” зэрэг эмэгтэй гол дүртэй хит кинонууд ч эвдэж чадахгүй л байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан