Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Украины сэтгүүлч Ким Кардашьянд халдлаа
        
Нэр алдартай хүмүүс рүү дайрдаг, дуулиан таригч Украины  сэтгүүлч Виталий Седюк өөрийн золиосынхоо жагсаалтыг нэгээр нэмж америкийн жүжигчин, загвар өмсөгч  Ким Кардашьян руу дайрлаа.
Парист болсон загварын долоо хоногт оролцож байсан Ким Кардашьяныг нөхөр Канье Уэсттой энэ сарын 25-ны өдөр машинаас буухад нь үснээс нь чангааж, газар  унагахыг оролдсон байна.
Бие хамгаалагчид тэр дор нь ирж сэтгүүлчийг түүнээс холдуулсан байна. Сэтгүүлчийг харин баривчлаагүй гэнэ.

2014 оны тавдугаар сард сэтгүүлч Седюк бас Каннын кино наадмын үеэр америкийн жүжигчин Феррерын хормойг сөхөхийг завдаж байсан юм. Тавдугаар сарын 28-нд Холливудад “Малефисента” кино гарах үеэр тэр бас Брэд Питт рүү дайрсан юм.

Зургадугаар сарын 5-нд Лос-Анжелосын шүүх Седюкийг гурван жилийн хугацаатайгаар тэнсэж,  олон нийтийн ажил хийлгэх болж 17 хоногийн турш хотын ариун цэврийн өрөө угаахаар шийтгэсэн юм. Үүний дараа энэ сэтгүүлч “өөрийнхөө амьдралыг бүрэн өөрчилнө” гэж ам тангараг өгч АНУ-г орхин Лондонг зорьсон юм.
        
Седюк ер нь удаа дараа алдартнуудын өмнө зохисгүй байдал гаргаж байсан нэгэн. Тэрээр Леонардо Ди Каприо, Брэдли Купер нарыг тэврэх гэж байснса бол  нэг удаа Уилл Смитийг үнсэх гэж дайрч байссан юм. Энэ бүхнийхээ төлөө тэрээр гайгүй амжилттай ажиллаж байсан телевизийн “1+1” сувгаасаа халагдаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан