Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
М.Түвшинхүү: Түүхийн үнэнийг өгүүлэхийг хүссэн
УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүтэй холбогдож дараах зүйлийг тодрууллаа. Сүрдмээр дүрүүдээрээ олны танил болсон түүний дараагийн уран бүтээл “Толботон” уран сайхны кино аж.

-Сайн байна уу. “Ардчилал” сониноос холбогдож байна.
-Сайн, сайн байна уу.
-Орос, Буриад, Якут, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран шинэ кино хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Юун тухай өгүүлэх кино вэ?
-Монгол гэдэг үндэс, угсаатны өв соёл, түүхийн үнэт дурсгалт зүйлийг хамгаалах, түүхийн үнэнийг өгүүлэхийг хүссэн юм. Монгол үндэснийхээ өв соёлын дурсгалуудыг мэдэхгүй суух хооронд гадагшаа алдах тохиолдол ихэссэн. Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх ч үе байна. Энэ бүхэнд би иргэн хүний хувьд эмзэглэж явдаг. Үүнийг л киногоороо харуулахыг зорьсон. ОХУ, Хятад, Монгол гэсэн гурван улсын уран бүтээлчтэй хамтарч ажилласан маань энэ киног зөвхөн Монгол Улсын иргэдэд бус монгол гэдэг нэг үндэс, угсаатны ард түмэнд цаашлаад дэлхийд Монгол үндэстний түүхийн үнэн зөв баримт, өв соёл түгээхийг хүссэн хэрэг.
-Хэдийнээс зургаа авч эхлэх вэ?
-Анх кино зохиол бэлэн болоход Орос, Монголд зургаа авна гэж төлөвлөж байсан. Гэтэл Хятадын уран бүтээлчид санал ирүүлж бидэнтэй хамтраач бид танай энэ кинонд оролцмоор байна гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс Хятадад ч гэсэн зураг авна гэсэн үг. Мөн Вьетнамд хэд хэдэн зураг авах төлөвлөгөөтэй байна. Киноны ерөнхий найруулагчаар Монгол найруулагч сонгоно. Үнэнийг хэлэхэд ерөнхий найруулагч бараг тодорхой болсон. Харин туслах найруулагчаар Хятадын найруулагч Ван Жон, буриадын нэрт найруулагч Солбон Лыгденов нар ажиллана.
-Та фейсбүүкийн идэвхтэй хэрэглэгч юм билээ. Таны хуудаснаас олж мэдсэн нэг зүйлээ лавлах гэсэн юм. Танай хүүг Голландын хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог гэж сонссон. Хүүгийнхээ талаар...?
-Хэрэгтэй үедээ ороод мэдээллээ хуваалцаж санал бодлоо солилцоно. Хүү маань энэ жил 13 нас хүрч байна. Бага байхдаа ээжтэйгээ гадаадад амьдрахаар болсон. Тэнд очоод ээж нь Голландын хөлбөмбөгийн сургуульд оруулсан байна лээ. Өөрөө ч тэрэндээ дуртай. Саяхнаас Голландын өсвөрийн шигшээ багт тоглох болсон. Хүүгээрээ их бахархдаг, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд амжилттай яваад нь урамшдаг. Зав л гарвал онлайнаар холбогдож эцэг, хүүгийн дотно яриа өрнүүлдэг.

0 Сэтгэгдэл