Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ли Бюн Хуныг сүрдүүлсэн эмэгтэйчүүдийг баривчилжээ
Солонгосын жүжигчин Ли Бюн Хуныг сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн хоёр эмэгтэйг цагдаагийнхан баривчилжээ. Тэдний нэг нь Ким хэмээх 20 настай,  поп хамтлагийн гишүүн бол нөгөө нь 25 настай Ли хэмээх загвар өмсөгч гэнэ. Тэд Ли Бюн Хунтай хамт байсан бичлэгээ олон нийтэд цацна гэж сүрдүүлж, таван тэрбум вон нэхжээ.
Энэ хоёр эмэгтэй Ли Бюн Хунтай клуб ажиллуулдаг найзаараа дамжуулан танилцжээ. Тэдэнд мөнгөний хэрэгцээ их байсан учраас Ли Бюн Хунтай уулзах үедээ зориуд бичлэг хийсэн байна. Тэд танилцсанаасаа хоёр хоногийн дараа модель бүсгүйн гэрт архи ууцгаасан гэнэ. Түүнээс хойш модель бүсгүй нь жүжигчинтэй нэлээд хэдэн удаа уулзсан бөгөөд Ли Бюн Хуныг өөртөө сэтгэл алдарсан хэмээн итгэж, түүнээс байр авч өгөхийг хүсчээ. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд тэд загвар өмсөгчийн гэрт уулзах үеэр байр авч өгөөч хэмээн гуйсан ч тэр хариу хэлэлгүй гарч яваад мессэжээр уулзахаа болье хэмээн хариу өгчээ. Гэвч наймдугаар сарын 29-нд загвар өмсөгч бүсгүй түүнийг гэртээ дахин урьсан бөгөөд тэд хоорондын харилцааны дотно тухай ярилцаж байгааг  бичиж авсан байна. Үүнийхээ дараа тэр хоёр эмэгтэй Ли Бюн Хунд бичлэг хийснээ хэлээд таван тэрбум вон өгөхийг шаардсан аж. Энэ сүрдүүлгийн дараа жүжигчин шууд цагдаад хандсан бөгөөд өнгөрсөн сарын 1-нд тэднийг баривчилжээ.

Жүжигчин Ли Бюн Хун ийнхүү эмэгтэйчүүдийн асуудлаар шүүх цагдаад тулж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр “Iris” олон ангит кинонд тоглож байх үеэрээ гэрлэлтийн амлалтаа зөрчсөн гэдэг хэргээр мөн л шүүхэд дуудагдаж байв. Гэхдээ энэ гомдлыг түүний эхнэр биш харин нэг хэсэг болзож байсан Квон хэмээх 20 настай бүсгүй гаргасан аж. Канадад явах үеэрээ танилцаж, дараа нь хэсэг болзож байгаад салсан тэр эмэгтэй түүнийг хайр сэтгэлийн амлалтдаа хүрээгүйгээс бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон хэмээн гомдол гаргаж, 100 сая вон нэхэмжилсэн байдаг. Харин Ли Бюн Хун хариуд нь түүнийг нэр төр гутаасан хэргээр шүүхэд өгсөн юм.
0 Сэтгэгдэл
и бён хон гээд зөв бичээч
Sayhan l gerlee bizdee. Solongoschuud shalig gej unen bhoo
munguu avts tsadaagui be unlegts naraa gej
Хамгийн их уншсан