Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Лондонд Монголын язгуур урлагийн тоглолт болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Лондон хотноо хийсэн айлчлалын үеэр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох Asia House-т уран зургийн үзэсгэлэн, монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав.
Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танхимд цугларсан үзэгчдэд хандан үг хэлсний дараа Лондон хотод амьдардаг уран бүтээлчдээс бүрдсэн "Нүүдэлчдийн аялгуу" хамтлагийнхан ая дууныхаа дээжээс өргөлөө.
Урлагийн тоглолтын дараа үзэгчид Британи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран гаргаж байгаа “Тал нутаг айсуй" уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уран зургийн үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг монголын зураачид болон нидерландын зураач Рене Полак нарын уран бүтээлээс дэлгэн тавилаа.
Арга хэмжээнд Asia House-ийн гишүүн бизнесийн төлөөллөөс гадна энгийн иргэд, Лондон дахь дипломат корпус, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Азийн газрынхан оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Лондон хотноо хийсэн айлчлалын үеэр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох Asia House-т уран зургийн үзэсгэлэн, монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав.Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танхимд цугларсан үзэгчдэд хандан үг хэлсний дараа Лондон хотод амьдардаг уран бүтээлчдээс бүрдсэн "Нүүдэлчдийн аялгуу" хамтлагийнхан ая дууныхаа дээжээс өргөлөө.

0 Сэтгэгдэл