Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Miss Mongolia-2014” тэмцээний ялагчаар Ю.Балжидмаа тодорлоо
Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон охид, бүсгүйчүүдийг магтан дуулаагүй хүмүүн гэж үгүй. Халуун бүлээн цустай хүмүүн бүр гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөгдөн, зүрхээ шархлуулан, дуулж, дурлаж явсан нь олон. Энэ дэлхийн муу муухай бүхний аргадаж, зөөллөж байдаг үйл ухаан нь тэгширсэн гоо үзэсгэлэнт охидын тэмцээн хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн.

   Манай улс ч дэлхий нийтийн жишгээс хазайлгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулсаар өдгөө 11 дэхь жилтэйгээ золгож байна. Мисс Монголиа Холбоо нь Монгол ороны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд оршино. "Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломжтой юм.

   “Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд маань гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болохын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модель, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдлөө.

   Ийнхүү “Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм.




0 Сэтгэгдэл
дагина
балжидмаа амжилд
Ха ха хуурамч шулам
дагина
tolgoidotor ni yuu bdag bol ???????
nutsgun huuhen shaldan buh 2 l unuu tsagt bayan bdag bolj dee
Бадамгэрэл,Бадамцэцэг,Балжидмаа гээд Б-гээр эхэлсэн нэртэй хүүхнүүд мисс болоод байна.шүүгч нь Ба-гаар эхэлсэн хүүхэнд дуртай бололтой.
Хамгийн их уншсан