Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Том Жерри хоёр”-ыг арьсны үзлээр буруутгав
Америкийн найруулагч Уильям Ханна, Жозеф Барбер нарын  70 гаруй жилийн өнмөн бүтээсэн “Том Жерри хоёр” хүүхэлдэйн киног телевизийн Amazon Prime Instant Video интернет суваг үзүүлэхдээ энэ киноны зарим  хэсэгт арьсны үзлээр гадуурхах хандлага байгаа хэмээн анхааруулга хавсаргажээ.

Дэлхий дахины хүүхэд байтугай насанд хүрэгсдийн сонирхлыг татдаг муур хулгана хоёрын зөрчилдөөний тухай энэ гайхамшигт кинонд гэрийн ажилчин хар арьст эмэгтэйг дүрсэлсэн нь ийм буруутгал хүлээхэд хүргэжээ.
Харин соёлын асуудлаарх тоймч, нийгмийн ухааны профессор Фрэнк Фуреди үүнийг ухаангүй явдал гээд энэ бол АНУ-ын соёлын амьдралд цензур дэлгэрэх гэж байгаагийн нэг илрэл гэсэн байна.

                                Найруулагч Уильям Ханна, Жозеф Барбер нар

“Том Жерри хоёр”-ын анхны кино 1940 онд гарч нийтдээ 100 гаруй анги гарсан нь “Оскар”-ын шагнал долоон удаа хүртээд байгаа юм.
Энэ киног арьсны өнгөөр ялгаварлах явдлыг үзүүлсэн гэсэн шүүмжлэл анх удаа ч гарч байгаа юм биш. 1960-аад онд америкийн телевиз зарим ангийг нь үзүүлэхдээ редакторлан засварлаж  байсан удаатай.
Бас энэ кинонд гол баатрууд нь тамхи татаж байгааг шүүмжилж сүүлийн ангиудаас нь зарим хэсгийг хасч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан