Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглолт
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Тэд өнөөдөр “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын хэвлэлийн хурлаа хийж албан ёсны мэдээллээ хүргэсэн юм. Тус мюзиклын гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нарын залуу уран бүтээлчид урилгаар тоглож байгаа аж.
Энэхүү уран бүтээлээрээ: Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өдөр бүр, хором мөч тутамд бие биенээсээ шаарддаг зүйл бол хариуцлага. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хотын хөгжлийг дагаад товлосон цагтаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж авсан ажлаа цагт нь биелүүлдэг хүмүүс энэ хотын эд эс нь байх ёстой. Бид энэ жүжгээрээ залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байгаа юм.
Тасалбарыг Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 99996615 утаснаас лавлаарай.

0 Сэтгэгдэл