Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Дуучин Д.Оюунтүлхүүр шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийнэ
Хүүхэд ахуй наснаасаа өдгөөг хүртэл арлын Япончуудыг болоод Монгол түмнийгээ уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулсаар яваа МУГЖ Д.Оюунтүлхүүр эх орондоо сууршиж, шинэ уран бүтээлүүдээ туурвин элэг нэгт ахан дүүстэйгээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 9-нд 12:00 цагаас Баянгол зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчид болоод өөрийн үнэнч фенүүдтэйгээ хамтдаа гурван шинэ клипнийхээ нээлтийг хийх аж. Ийнхүү Монголын сумочдоос түрүүнд Их наран улсад Монголынхоо нэрийг цууриатуулсан дуучин бүсгүй элэг нэгт ахан дүүстэй уянгалаг сайхан дуунуудаа хүргэж байхаар болжээ.

   Дуучин бүсгүй нь сүүлийн хэдэн сарын хөдөлмөрийн үр дүн болсон “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлүүдээ клипжүүлэн нэгэн зэрэг сонсогч түмэндээ хүргэж буй тэрээр Монгол түмэндээ зориулан ирэх 11-р сард уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэ дашрамд дуулгахад Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэт өргөмжлөл хүртээхээр болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Тэрбээр 14 настайгаасаа Их наран улсад уран бүтээлээ хийж, 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд түүний “Цаасан шувуу” дуу нь Японы бага сургуулийн сурах бичигт багтсан байдаг аж. Энэ нь түүний олон жилийн хөдөлмөр бүтээлийн үр дүн бөгөөд Япон даяар эрхэм дуучны нэр алдар түгсэн байдаг ажээ.

Ингээд энэ сарын 9-нд 12:00 цагаас Баянгол зочид буудлын хурлын танхимд элэг нэгт эрхэм сэтгүүлчид болоод үнэнч фенүүд та бүхнийг МУГЖ Д.Оюунтүлхүүрийн шинэ уран бүтээлийн нээлт болон уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан