Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Домогт фараон Тутанхамон чинь царай муутай залуу байж

Манай эриний өмнөх 1332-1323 онд Эртний Египетийн фараон  байсан Тутанхамоны занданшуулсан цогцост анатомын судалгаа хийсний үндсэн дээр амьд ахуй цагийнх нь дүр төрхийг эрдэмтэд гаргасан байна.
Британийн эрдэмтдийн компьютер ашиглан гаргасан энэ дүр төрхөөр бол египет домогт энэ эзэн хаан  генийн өвчтэйгээс гадна, царай төрхөөр тааруухан хүн байсан нь илэрчээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар бол 19 насандаа нас барсан Тутанхамон өвдөг, шагайн орчимдоо согогтой, таяггүйгээр явж чаддаггүй байсан бололтой. Тэр бас бүдүүн гуятай, нарийхан шувтан мөртэй байсан байна.
Энэ бүхнээс үүдээд эрдэмтэд тэр цагийн египетийн гэр бүлүүдэд түгээмэл байсан ойр дотныхонтойгоо гэрлэдэг байсан заншлын улмаас Тутанхамон генийн  өвчтэй байсан гэжээ. Энэ өвчний улмаас ч фараон цагаасаа өмнө нас барсан гэж үзсэн байна.

Манай эриний өмнөх 1332-1323 онд эрх барьж байсан Тутанхамон бол египетийн фараон, шашны их өөрчлөлтүүдийг хийсэн Эхнатоны хүү. Эхнатон хаан Нефертит гэдэг хатантай байсан  ч Тутанмахон бол өөр эхнэрийн нь хүүхэд гэж үздэг. Магадгүй тэр эхнэр нь нөхрийнхөө төрсөн эгч байсан бололтой. Харин Тутанхамоны эхнэр нь Эхнатон болон Нефертити нарын охин байсан гэнэ.
Тутанхамон эцгийнхээ эхлүүлсэн шашны өөрчлөлтийг болиулж нэгдсэн нэг Атон бурхныг шүтэхийг зарлигдаж байжээ.
Тутанхамоны үхлийн шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм. Өвчний улмаас үхсэн байх гэсэн нэг хувилбар байхад морьт тэрэгнээс унаад шархадсаны улмаас нас барсан гэж үздэг хэсэг байна.

Фараон Тутанхамоны шарилыг 1992 онд англи эр Говард Картер болон  Герберт Карнарвон нар нээсэн. Авсанд нь фараоны төрмөгцөө нас барсан хоёр хүүхдийн цогцос байжээ.
2005 онд гавлын ясанд нь хийсэн шинжилгээгээр гавал дээрх гэмтлүүд нь нас барсны хойно гарсан гэж үзсэн бол зүүн хөлийн гэмтэл нь амьд байхад нь олсон гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэгэхээр тэрээр уралдаанд оролцож байгаад морь тэрэгнээс унаж гэмтсэн гэдэг нь үнэн байж болох юм.
Юутай ч гурван мянган жилийн өмнө амьдарч байсан фараоны занданшуулсан шарил эзнийхээ талаархи олон зүйлийг нууцлан хадгалсаар байна.
0 Сэтгэгдэл
ТОМ БООВТОЙ БАЙЖЭЭ
Хамгийн их уншсан