Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Монголын уран бүтээлчид Венецийн Биеннал наадамд оролцоно
1895 оноос хойш 2 жил тутамд зохиогдож ирсэн, дэлхийн урлагийн салбарт өндөр нэр хүндтэй, олон улсын ААА зэрэглэлийн чанартай анхдагч уралдаан болох Венецийн олон улсын урлагийн 56 дугаар Биенналд монголын уран бүтээлчид анх удаа оролцохоор бэлтгэж байна.
Италийн Венец хотод 2015 оны тавдугаар сараас 11 дүгээр сарыг дуустал 7 сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын нээлтийн нэгдсэн хуралд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар, Биенналд оролцох бэлтгэл ажлыг хангах монголын багийн гишүүд оролцов.
Венецийн Биенналын Ерөнхийлөгч Паоло Баратта, урлагийн захирал Оквүй Энвезор нар хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд оролцож буй 80 гаруй орны төлөөлөгчид бэлтгэл ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв.
1895 оноос хойш 2 жил тутамд зохиогдож ирсэн, дэлхийн урлагийн салбарт өндөр нэр хүндтэй, олон улсын ААА зэрэглэлийн чанартай анхдагч уралдаан болох Венецийн олон улсын урлагийн 56 дугаар Биенналд монголын уран бүтээлчид анх удаа оролцохоор бэлтгэж байна.Италийн Венец хотод 2015 оны тавдугаар сараас 11 дүгээр сарыг дуустал 7 сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын нээлтийн нэгдсэн хуралд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар, Биенналд оролцох бэлтгэл ажлыг хангах монголын багийн гишүүд оролцов.
Венецийн Биенналын Ерөнхийлөгч Паоло Баратта, урлагийн захирал Оквүй Энвезор нар хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд оролцож буй 80 гаруй орны төлөөлөгчид бэлтгэл ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв.
0 Сэтгэгдэл



















