Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хамтарсан зөвлөгөөн хийжээ
Говь-Алтай аймаг дахь Хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бүхий л талаар эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд  залуучуудын оролцоог идэвхжүүлж дэмжих, хөгжүүлэх зорилгын хүрээнд тус аймгийн Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, аймгийн Прокурорын газрын залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Аймгийн хуулийн байгууллагуудын залуучуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд: Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын алба зэрэг 8-н байгууллагын удирдлагууд болон ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

Зөвлөгөөний хүрээнд: Тус  аймаг  дахь  хуулийн  байгуулагуудын хамтын  үйл  ажиллагааг бүхий л шатанд идэвхижүүлэх, хуулийн байгууллагуудын  ажилтан  албан  хаагчид  болон  залуучууд нийгэмд  ёс зүйн хэм  хэмжээг чанд баримтлан  ажиллах асуудлууд болон бусад сэдвээр байгууллага тус бүрээс залуучууд зөвлөгөөнд мэдээлэл хийж, санал солилцох, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг батлах, танин мэдэхүйн тэмцээн, Сагсан бөмбөгийн тэмцээн гэсэн хөтөлбөрөөр зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнөөс аймгийн хуулийн байгууллагын залуучуудын зүгээс шүүх  эрх  мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуулийн  байгуулагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байдлаар  сурталчлах түгээх  талаар  хамтран  шат  дараалсан  ажлуудыг  зохион  байгуулах, залуу боловсон хүчнийг сургаж,  дадлагажуулах тал дээр хуулийн  байгууллагууд  хамтран ажиллах, хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах үүднээс залуучуудын  дунд  эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн болон урлаг спорт, аялал зугаалгын арга хэмжээг нэгдсэн байдлаар тогтмол  зохион байгуулдаг болох гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан