Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Caffe bene Монголд албан ёсны нээлтээ хийлээ
Өнөөдөр Caffe bene шопын Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болж Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Ким Бом урилгаар хүрэлцэн ирж оролцсон юм.

Caffe bene Mongolia компани нь 2013 онд Caffe bene кофе шопын сүлжээний албан ёсны Мастер франчайзлагч болж, Монголд франчайз салбар олгох эрхийг авсан. Одоогоор Max Mall худалдааны төв, Их дэлгүүр, Metro Mall худалдааны төв, Ариг банк (Цэцэг төвийн уулзварын зүүн хойно)-нд салбар нээсэн бөгөөд Caffe bene Metro Mall нь анхны франчайз салбар юм. Caffe bene кофены соёлыг түгээх, их хотын завгүй иргэд, хүүхэд залуучуудад найз нөхөдтэйгээ уулзах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нь байх зорилготой ба өглөө эрт үүдээ нээж, орой хүртэл үйлчилдэг.

Цаашид үйлчлүүлэгчиддээ улам ойртох үүднээс ойрын хоёр жилд Улаанбаатар хот даяар 20 салбар нэмж нээхээр төлөвлөж байгаа ба эдгээрийн дийлэнхийг франчайз хэлбэрээр олгохоор зорьж байна.

Нээлтийн ажиллагаанд БШУ-ы сайд Л.Гантөмөр болон Солонгос дахь Caffe bene-н Гүйцэтгэх захирал ноён Ким Сун Квон, "Цэцэгнээс хөөрхөн залуус" киногоороо манай үзэгчдийн танил болсон жүжигчин Ким Бом, Caffe bene Mongolia компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунбат нар оролцсон юм.

Дашрамд энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээний тухай монголчууддаа сонирхуулахад, Caffe bene нь дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай кофе шопын сүлжээ бөгөөд үүнд Солонгос, АНУ, Хятадад хамгийн олон салбартай гэнэ. Caffe bene нь интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлаг, философийн төв болсон хуучны Европын кофе шопт очсон мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг татдаг гэнэ.

Монголчуудын төдийлэн танил болоогүй энэхүү бүтээгдэхүүн нь кофены жимсгэний амт, үнэрийг тэр чигээр нь хадгалсан дунд зэргийн хууралттай борголоор хийдгээрээ алдартай, амтат Итали желато, шинэхэн Бельги вафель юм. Нийт 100 гаруй төрлийн амтат бүтээгдэхүүн санал болгодог Caffe bene-ийнхэн улирал бүр онцлох шинэ бүтээгдэхүүн үйлчлүүлэгчиддээ бэлэг барьдаг нь олон орны үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан