Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мэндчилгээ

Монгол Улсад Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт хүмүүст “Монгол Улсад Газар зохион байгуулалтын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн баяр”-ыг тохиолдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Газар нь улс, эх орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, оршин тогтнохын билгэдэл, түүний баталгаа нь болдог билээ.
Өнгөрсөн хугацаанд манай улсын газрын харилцааны салбар хөгжил дэвшлийн шинэ шатанд хүрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын газрын харилцааны хөгжлийн үе шатыг эргэн харахад энэ салбарын анхны мэргэжилтнүүд эрх орныхоо хил хязгаар, газрын нөөцийг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бол дунд үеийнхэн засаг захиргааны хил хязгаар, газрын ашиглалтын зориулалтыг тогтоох, хөрс хамгаалах, зураг төсөл боловсруулахад  түлхүү анхаарч ажилласан байдаг. Харин шинэ үеийнхэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээ, төлбөрийн системийг боловсруулах, зураглан бүртгэх зэрэг олон ажлыг гүйцэтгэсэн.
Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд газрын харилцаа, түүний гүйцэтгэх үүрэг улам бүр чухлаар тавигдах боллоо. Түүнчлэн тус салбар дахь инженер, техникийн ажиллагсад, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна.
Засгийн газрын томоохон зорилтуудын нэг болох газрын шинэтгэлийг эхлүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэлгээ, төлбөрийн системийг төлөвшүүлэх, зураглан бүртгэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэж байна. Монгол Улсын газрын харилцааны хууль эрх зүйг улам боловсронгуй болгох, иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх, газар өмчлөлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх асуудалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна.
Манай салбарын хувьд бусад орны адилтгах салбаруудаас авч ашиглах бэлэн туршлага ч байна, өөрийн орны нөхцөлд тохируулан өөрчилж хэрэглэх зүйл ч байна. Нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тулгамдаж буй хүндрэлүүдийг зохицуулах, эрх зүйн орчинг шинэчлэх, цаашид газрын харилцааны салбарын бодлогыг залгамжлан хөгжүүлэх, улам боловсронгуй болгохын төлөө ажиллах болно.
Газрын харилцааны салбарын ажилтнууд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч, эзэмшсэн мэргэжил, нэр алдраа дээдлэн өндөрт өргөж явна гэдэгт итгэж байна.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
                 Дэд сайд    Г.БАЙГАЛМАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан