Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Төгс бие” сурталчилсан рекламыг эсэргүүцэв
Дотуур хувцасны “Виктория Секрет” брэндийн шинэ сурталчилгааг Их Британид 16 мянган хүн эсэргүүцэж,  рекламаа татаж авахыг шаардсан бичигт гарын үсгээ зуржээ. Тус брэнд шинэ загварын коллекцоо сурталчлахаар “Төгс бие” хэмээх зурагт хуудас гаргаж, түүндээ дандаа өөрсдийн “сахиусан тэнгэр” гэгддэг загвар өмсөгчдийг оролцуулжээ. Гэвч тэдний сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авдаг жирийн эмэгтэйчүүд хэзээ ч тэдэн шиг “төгс бие”-тэй байдаггүй учраас ийм хариуцлагагүй реклам сурталчилгаагаа дахин цацахгүй байхыг хэрэглэгчид хүсч байгаа юм.  
“Энэ рекламыг бүтээгчид нийгэмд ямар мессэж хүргэж байгаагаа сайн ухаараагүй бололтой. Энэ бол хариуцлагагүй маркетинг. Тэд одоогоор бидэнд хариу өгөхгүй байна. Гэхдээ тэд биднийг сонсч, уучлал гуйх хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгджээ. Тэд “төгс бие” гэдэг нэрийн дор ямар хүмүүсийг зурагт хуудсандаа оруулж болох байсныг өөрсдөө хийж үзүүлсний дотор хар, цагаан арьстай, тарган туранхай янз бүрийн эмэгтэйчүүдийг багтаажээ. Виктория Секрет ийм шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан