Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг шалгажээ
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгасан байна.
Шалгалтын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Монгол Улсын хууль тогтоомжийг иргэд, оршин суугчдад сурталчилсан байдал, орон сууцны хонгил болон бусад байршилд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулсан эсэх, “Орон сууцны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны байранд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн эсэх талаар шалгалт хийсэн байна.
Шалгалтанд тус дүүргийн 68 сууц өмчлөгчдийн холбоодоос 42 сууц өмчлөгчдийн холбоодыг хамруулжээ.
Тус дүүргийн 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбоодын байруудад 2014 оны эхний 9 сард 39 гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс хулгайн гэмт хэрэг 17, дээрэм 4, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 12, нас барсан 6 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн нь Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж байна гэж үзсэн байна.
Дүүргийн зарим Сууц өмчлөгчдийн холбоод хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байсан байна. Тухайлбал:
1 дүгээр хорооны 98, “Бат-эвсэг” Сууц өмчлөгчдийн холбооны 18 дугаар байрны подвальд “Билляард”-д үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон “Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн мөн 2 дугаар хорооны “Мянгат” Сууц өмчлөгчдийн холбоо нь 25 дугаар байранд “Уянга” нэртэй Караоке ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг зөрчил шалгалтаар илэрч Цагдаагийн байгууллагаас захиргааны арга хэмжээ авсан байна.
Сууц өмчлөгчдийн холбоодод гарсан зөрчил дутагдалын талаар Дүүргийн засаг даргад мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгасан байна.Шалгалтын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Монгол Улсын хууль тогтоомжийг иргэд, оршин суугчдад сурталчилсан байдал, орон сууцны хонгил болон бусад байршилд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулсан эсэх, “Орон сууцны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны байранд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн эсэх талаар шалгалт хийсэн байна.

0 Сэтгэгдэл