Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” уулзалт маргааш болно

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай Хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 2014 оны 9 дүгээр сарын 03-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон Монгол улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй болж байна. Ингэхдээ иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Энэхүү визийн журам хэрэгжиж эхэлснээр хоёр орны хооронд аялал жуулчлалын болон хувийн зорилгоор зорчигчид нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” ажил хэргийн уулзалтыг 11 дүгээр сарын 07-ны өдөр нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт хурлын танхимд 10 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг хүлээн авах сонирхолтой тур оператор, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төв, эмчилгээ,сувиллын газрууд, соёл урлаг, үзвэрийн газрууд оролцох уг уулзалтаар ОХУ-ын жуулчдын онцлог, үйлчилгээний сонголт,мөнгөн зарцуулалт зэрэг зах зээлийн дэлгэрэнгүй судалгааг танилцуулж, ОХУ-ын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлууд, анхаарах асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө өгнө. Нийслэлийн зүгээс оросын жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан орос-монгол ярианы дэвтэр гаргаж, орос хэлтэй хөтчүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажлуудыг эхлээд байна. Мөн ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан танилцах аялал, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читын телевизүүдээр цацахаар төлөвлөж байна  гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан