Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Тусгаарлах арван өрөө тохижуулжээ
Дэлхий дахинд төдийгүй Монгол улс орон даяар эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар хамгааллын хувцас бэлджээ. Мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэсэн байна. Сэжигтэй тохиолдол гарсан үед ашиглах Хүлээн авахын 10 өрөөг тохижуулснаас гадна тусгаарлах 50 ортой тасгийг ч хэдийнэ зэхжээ. Бэлэн байдалд ажиллах тус бүртээ 12 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг, өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хүлээн авах, оношилгоо, эмчилгээ хийх заавар журмыг боловсруулан гаргаж, ашиглахад бэлэн болгосон талаараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг танилцуулжээ.

0 Сэтгэгдэл