Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хөөрхөн бүсгүйн “ангууч” Лхагваа
“Guys 666” хамтлагийн гишүүн, жүжигчин Д.Лхагвааг хөөрхөн бүсгүйн “ангууч” гэж нэрлэхэд буруудахгүй. Учир нь, тэрээр “LVA” энтертайнментыг байгуулаад тун удахгүй дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны киногоо өлгийдөн авах гэж байна. Үүний өмнө тэрээр “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг” киногоо толилуулсан. “Амьдрал төсөл” уран сайхны кинонд топ модель Д.Пүрэвсүрэн болон модель Б.Гэрэлчулуун нар тоглосон бол “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кинонд Германд жүжигчний мэргэжлээр суралцаж буй Г.Ариунболор гэгч бүсгүй гол дүрийг бүтээсэн юм. Г.Ариунболор өнгөрсөн жил болсон “Гамлет” жүжгийн эмэгтэй дүр болох Офелиягийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирэхэд нь жүжигчин Д.Лхагва санал тавьснаар кинондоо тоглуулсан нь нүдээ олсон гэдгийг үзэгчид хэлж байсан.

Тэгвэл Д.Лхагвын дараагийн бүтээл болох “Мухар гудамж” уран сайхны киноны ганц эмэгтэй дүрд дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас урьж тоглох юм байна. Дулма Сунрапова “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. Суралцах хугацаандаа 2007 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж, хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсныг үзэгчид санах биз ээ. Дуучин бүсгүйг хэр чансаатай жүжигчин болохыг удахгүй “Мухар гудамж” киноноос харахаас гадна жүжигчин Д.Лхагваагийн дараагийн сонголт хэр нүдээ олсныг харж болох нь.

0 Сэтгэгдэл