Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
МУГЖ Д.Оюунтүлхүүр Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүрт өргөмжлөл гардуулав.
Уг өргөмжлөлийг энэ сарын 1-ний өдөр болсон “Хайрын эгшиг” бие даасан тоглолтынх нь үеэр гардуулсан юм.
МУГЖ Д.Оюунтүлхүүр нь 1990 онд мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа Япон улсаас эхэлжээ. Японы цагаан сарын битүүний үдэш NHK телевизийн зохион байгуулдаг урлагийн оддын тоглолтод оролцож байсан цорын ганц Монгол хүн билээ. 1996 оны нийгмийн хямралын үед “Оюунтүлхүүр сан” -гаас япон хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнчин болон өвчтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар ирсэн. Мөн Японы зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхэд залуусыг Монголдоо урьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, Хоёр оронд соёлын харилцааны арга хэмжээ зохион байгуулах зэргээр Монгол, Япон улсын хооронд гүүр болж харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж ирсэн билээ.

0 Сэтгэгдэл