Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ихэнх нутгаар цас орж, шуурна
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа. Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар өнөөдөр Монголын бүх нутгаар үүлэрхэг байх аж. Арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн цаг агаарын тойм мэдээнээс үзвэл ажлын өдрүүдэд бүсчилсэн нутгуудаар цас орж, өдөртөө хасах хэм рүү орж хүйтрэх магадлалтай гэнэ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч хоносон бол өдөртөө 1-6 хэм дулаан байх аж. Харин төвийн бүсээр үүлшинэ, ихэнх нутгаар цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч хоёр хэм хүртэл дулаан байх гэнэ. Зүүн зүгийн аймгуудын хувьд мөн л үүлшинэ, өдөртөө зарим газраар цастай тул зарим газраар шороон болон цасан шуурга шуурах юм. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм хүрч дулаарна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчимд цас орохгүй ч үүлших төлөвтэй аж. Гэвч салхи зүүн хойноос ширүүсэх гэнэ. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан. Говь нутгийн зарим газарт цас орж, шуурах бол бусад нутагт хэвийн. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутагт 2-7 хэм хүйтэн. Өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байх юм.
Улаанбаатар хотод үүлшиж, цас орж, зарим үед секундэд 12-14 метр хурдтай шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 6-8 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан