Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хамтран ажиллахын давуу талыг харуулжээ
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын урилгаар  БНСолонгос  улсын  шууд харилцаат Кангвон  мужийн бизнесийн төлөөлөгчид Зүүн Хойд Азийн орнуудын харилцаатай бүс нутгуудын   харилцаа хамтын ажиллагааны  хүрээнд Төв аймагт зочилсон.

Тус  бизнес уулзалт нь    цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр  хамтран ажиллах бүс нутгийн засаг захиргааны  удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулах өөрийн мужийн   болон тухайн салбарын хөгжлийн онцлог, бүтээн байгуулалт,  олж байгаа  ололт амжилт , туршлагаасаа  хуваалцаж , бүс нутагт оршин амьдарч байгаа бүс нутгийн иргэд   хэрхэн хамтарч ажиллаж амьдрах, иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран юу хийж болох талаар зөвшилцөж, 2014 онд хамтран хийх ажлаа төлөвлөхөд шинэ гарц нээж өглөө.
Төлөөлөгчдийг  Кангвон мужийн  Гадаад харилцааны  газрын орлогч дарга  Ли  Ми Сук  ахалж, Грин  Сианс компанийн  орлогч ерөнхийлөгч,  Цахилгаан эрчим  хүчний  компанийн  үйлдвэрлэлийн  технологи хариуцсан орлогч  дарга болон  хэд хэдэн  мэргэжлийн компанийн ерөнхийлөгчдийг  бүрэлдэхүүндээ  багтаасан байлаа.
Тус арга хэмжээний хү­рээнд бүс нутгийг хөг­жүү­лэх   цахилгаан эрчим хүч­ний хангамжийг нэмэг­дүү­лэх талаар Төв айм­гийн  “Төв Чандмань”   ТӨҮГазрын   дарга Г.Цогтсайх­­ны танилцуулга болон Төв аймгийн нийгэм эдийн зас­гийн хамтын ажиллагааны  товч мэдээллийг  өглөө.
Цаашид хамтын  ажиллагааны  хүрээнд бүс нутгийн хөг­жилд  эрчим хүчний  тоног төхөөрөмжийн шинэ тех­нологи нэвтрүүлэх Төв аймагт барих  эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар  санал солилцох  уулзалт явуулж  газар дээр нь үзэж танилцах, хөрөнгө оруулалт татах тэргүүн турш­лагаас сурталчлан дэл­гэ­рүүлэхэд анхаарлаа хан­дуулна.

Мөн Төв аймагт баригдаж байгаа  Олон улсын нисэх онгоцны бүтээн байгуулалтыг үзэж  танилцана.
Зуунмод суманд ашиг­лалтад орж байгаа  орчин үеийн  иж бүрэн техник тоноглол бүхий “Солонго“  кино театрын  туршилт тохи­руулгатай биечлэн    танилцах юм.
Сэргэлэн суманд баригд­сан  сэргээгдэх эрчим хүчний  дэмжлэгтэй  ашиглагдаж бай­гаа   “Эрдэнэ уул “  багийн    ба­­рилга байгууламжтай та­нилцахаар төлөвлөжээ.
Аймгийн  хөрөнгө оруу­лалт бүтээн байгуулалтын чиг­лэл болох  сэндвич хавтангаар солонгос технологиор барьсан болон баригдах барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл боломжийг харь­цуулан  судалжээ.
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний  төв , нарны зай хураагуурын   худалдааны төв зэргийн үйлдвэрлэл худалдааны  төлөв байдлыг үзэж  танилцлаа.
Мөн оны аравдугаар сард болох зүүн хойд Азийн  эдийн засаг бизнесийн уулзалтын үеэр эдгээр асуудлыг дахин нягтлан үзэж  нарийвчлан боловсруулах талаар харилцан тохиролцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан