Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сэрэмжлүүлэг

Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн 5 жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алджээ.

Дээрхи гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйтэй холбоотой байна.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт доорхи зүйлийг сэрэмжлүүлж байна.

Жолооч нар аа !

  • Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
  • Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, огцом эргэх зэрэг нь осол гарах шалтгаан болдогийг анхаар.
  • Таны өмнө замын саад, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг ямагт санаж замын турш хөдөлгөөний хурдаа тохируулж эгнээгээ барьж анхаарал болгоомжтой яв.
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвчтэй, ядарсан үедээ замын хөдөлгөөнд бүү оролц.
  • Зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээнээс бусад газарт урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхгүй байж дүрмээ баримтал.
  • Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалга.

Зорчигчид оо !

  • Таны сууж яваа автомашин техникийн хувьд бүрэн бус, зөвшөөрөгдсөн хэмжээнээс  илүү хүн тээвэрлэсэн, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагад хандан иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдал, амь насыг хамгаалъя.

УЕПГ-ын   ХМОНХАлба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан