Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
63 настай “Шарапов” дахин гэрлэх гэж байна

Зөвлөлтийн алдарт “Уулзах газраа өөрчилж хэрэггүй” киноны мөрдөн байцаагч Шараповын дүрээр нэрд гарсан зөвлөлтийн жүжигчин Владимир Конкин удахгүй гэрлэх гэж байгаагаа олонд дэлгэжээ.
Эхнэр Алла нь нас бараад дөрвөн жил болж байгаа Конкин саяхан Андрей Малаховын хөтөлсөн, энэ алдарт киноныхоо 35 жилийн ойд зориулсан “Өнөөдөр орой” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Елена Пересленитэй гэрлэх гэж байгаагаа хэлсэн байна.

Конкины 39 жил ханилсан гэргий Алла нь дөрвөн жилийн өмнө нас барсан юм. Харин Елена Переслени болохоор Конкины гэргийг амьд байхаас нь л харилцан танил байж, Аллаг хүнд өвчтэй байхад нь туслан, асардаг байсан гэнэ. Ийм ч болохоор Алла Львовна өөрийг нь нас барсны дараа нөхрийг нь орхихгүй байхыг аминчлан гуйсан гэсэн яриа ч бий.

Конкин “Аты-баты цэргүүд явж л байна”, “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг олон арван кинонд тоглосон ч “Уулзах газраа өөрчилж хэрэггүй” гэдэг цуврал нь түүнийг алдаршуулсан юм.

0 Сэтгэгдэл