Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Жүжигчин Б.Баатархүүгийн “баяжсан” түүх
Жүжигчин Б.Баатархүүг танихгүй хүн ховор. Хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагт харьяалагдаж явсан уран бүтээлч. Багын л сэргэлэн, гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан болохоороо энэ зангаа даган жүжигчин болсон гэдэг. Тэрбээр цахим хуудсаа өөрөө идэвхитэй хөтөлдөг олны танил хүмүүсийн нэг. Өнгөрөгч есдүгээр сард найзууддаа гэнэт баяжсан тухайгаа дуулгасан.

"Яасан байхав баяжаа юм болов уу" хэмээсэн. Тэгвэл тэрбээр үнэхээр баяжижээ. Тодруулбал, "Омарын эрэлд" адал явдалт, инээдмийн кинонд Цэвээн гэх залуугийн дүрийг бүтээжээ. Олон жил Солонгос улсад "мөнгө" хураахаар ажиллаж, амьдарч яваад эх орондоо ирсэн залуугийн дүр.
Нэг өдөр гудамжны гурван дүү болох Балжир, Тамир, Дэлгэр нарыг цонх цэвэрлэх ажилд дайчилдаг. Ийнхүү цонхоо цэвэрлэж байхад нь тэр гуравын дээрээс цүнхтэй мөнгө унадаг.

Энэхүү цүнхтэй мөнгийг Түгжил, Хомоол нар төлөвлөгөөнийхөө дагуу нууцаар мөрийтэй тоглодог мафийн бүлгийн байранд нэвтрэн орж дээрэмдэж авсан. Гэвч тэд мафийнханаас зугтаж явах үедээ цүнхтэй мөнгөө дэлбэрэлтэнд өртөн алдчихдаг. Ийнхүү дээрмийг эхлүүлсэн Түгжил, Хомоол хоёр бүтэлгүйтсэнээс Цэвээн буюу Баатархүү баяжина.
Бүтэлгүй хоёр дээрэмчинтэй Цэвээн болон түүний хуурай дүү нартай холбогдон киноны үйл явдал цааш хэрхэхийг та мэдэхийг хүсч байна уу?

Жүжигчин Баатархүү мафийнханаас мөнгийн өөрийн болгож аван сайн үйлс бүтээдэг. Харин араас нь нэхэл хатуутай хөөх мафийнханаас яаж салж, сайн үйлсээ бүтээх бол..."ТВ хамтлаг"-ийн дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" киног үзэж стрессээ бүрэн тайлаарай.

Д.Ана
0 Сэтгэгдэл
turuu
uzsen humuus hairan tsag l gezh bain lee
2014.11.28