Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
iPhone илүү олон зураг хадгалдаг боллоо
iPhone утасны тань багтаамж чинээндээ тулсан ч дуртай зургаа устгамааргүй байна уу. Яг ийм асуудалтай тулгарсан хэрэглэгчдэд утасныхаа багтаамжийг хэмнэж, илүү олон зураг хадгалах шинэ боломж нээгджээ. Мэдээж энэ нь санах ойгоо нэмэгдүүлж биш. Харин Apple-ийн шинэ iOS 8,1 үйлдлийн системийг татаж аваад iCloud-ийн зургийн санд автоматаар зургаа хадгалах шинэ үйлчилгээ юм.
Та уг үйлдлийн системийг идэвхжүүлснээр зураг, дүрс бичлэг тань автоматаар iCloud-ийн аккаунт руу татагдаж байх ажээ. Ингэхдээ тав хүртэл гегабайт хэмжээтэй файлыг үнэ төлбөргүйгээр хадгалуулах бөгөөд 20 гегабайтыг сард 99 центээр, 200 гегаг 3,99 ам.доллараар, 500 гегаг 9,99 ам.доллар төлөөд iCloud-ын санд хадгалуулж болох юм. Хэрэв энэхүү “iCloud Photo Library”-г идэвхжүүлвэл таны утас том хэмжээтэй, өндөр нягтралтай зургийг iCloud-д давхар хадгална. Гэхдээ утсан дээрх хувилбар нь жижиг хэмжээтэй болж автоматаар өөрчлөгдөх учир та санах ойн зайгаа хэмнэж, илүү олон зураг хадгалах боломжтой болно гэсэн үг. Хэдийгээр зургийн хэмжээг жижигрүүлсэн ч чанарт нь нөлөөлөхгүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан