Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжих хүсэлтэй хөөрхөн бүсгүйчүүд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг дэлхий дахинаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өчигдөр эл тэмдэглэлт өдрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ өрнөсөн юм. Түүний нэг нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах анхдугаар тэмцээн байлаа. Өнгөрсөн онд тэргэнцэртэй бүсгүйчүүд хувцас загварын шоу зохион байгуулж байсан бол энэ жил сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээр хүрээгээ тэлсэн нь энэ. Тэмцээнд тэргэнцэртэй 15 сайхан бүсгүй оролцож, эхний хэсэгт ИЗОУИС-ийн оюутнуудын урласан загварын үзүүлбэрийг толилуулсан бол дараагийн хэсэгт өөр хоорондоо үзэсгэлэн гоогоороо өрсөлдлөө. Арга хэмжээний нээлтийн үеэр зохион байгуулагчид “хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр эрхийнхээ төлөө тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулаад ч юм уу, дуу хоолойгоо олон нийтэд хүргэж болно. Гэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн бусдын л адил хүн гэдгийг ойлгуулж. Урлаг гоо зүйгээр дамжуулан нийгэмдээ тоогдохыг зорьсон нь энэ” хэмээж байлаа. Үнэхээр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хөгжих хүсэл тэмүүлэлтэй гэдгийг батлан харуулсан арга хэмжээ болсон юм. Тэмцээнд Б.Оюунчимэг, Б.Цолмон, Б.Батчимэг, Б.Нарантуяа, Ч.Тунгалагтуяа, Б.Мөнххишиг, Ч.Ичинхорлоо, Д.Баяндэлгэр, н.Тунгалаг, Б.Бадамханд, А.Гантуаяа, Б.Гантуяа, Б.Хулан, Б. Ганцэцэг нарын сайхан бүсгүйчүүд оролцож оюун билэг, авъяас чадвар гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм. Төгс сайхан бүсгүйгээр Б.Цолмон шалгарч Итали улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилалд 18 хоног амрах эрхийн бичгээр шагнууллаа. Харин “Оюунлаг мисс”-ээр Б.Батчимэг, “Төгс сайхан инээмсэглэлтэй мисс”-ээр Б.Нарантуая, “Авъяаслаг мисс”-ээр Ч.Тунгалагтуяа шалгарлаа. Тэмцээнд нэг нь түрүүлдэг жам ч хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэдийн өмнөөс дуу хоолой болон энэхүү тэмцээнд зориглон оролцсон бүсгүйчүүд бүгд ялагч байсан гэдгийг зохино байгуулагчид онцолж байлаа.










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан