Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
”Төгсгөлгүй” танго балет энэ зууны хотын амьдралыг үзүүлнэ
Аргентинаас гаралтай, хурц шийдэмгий хөдөлгөөнтэй танго бүжгийг сонгодог бүжигтэй хослуулсан "Төгсгөлгүй" танго балетын нээлт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа болно.

Өнгөрсөн хавар тус театрынхан Австри улсаас танго, вальс бүжгийн багш урьж 14 хоногийн сургалт зохион байгуулж бэлтгэл хийжээ.
Энэ балетын хөгжмийг хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулжээ. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглоно.
Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "Урлагийн гудамж"-ны тухай энэхүү бүтээлд өгүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл